Д.Ганцэцэг: Амьдралын минь түшиг тулгуур болсон хоёр хайртай эр хүнээ алдах тэр агшинд би тайзан дээр байсан

Хүний амьдралд жаргал ,зовлон ээлжлэн оршдог гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ.Нэг өдөр нь баярлан цэнгэж байхад,нөгөө өдөр нь уйтгар гунигт автах амьдарлын бичигдээгүй хууль бий.Бүсгүй хүнд бурхан хэнд ч өгөөгүй тэр их тэсвэр тэвчээрээ хайрласан юм шиг. УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Ганцэцгийг “Надаар тоглосон хайр “жүжүгээр нь үзэгчид андахгүй.Сэргэлэн адтай, алаг нүдэн жүжигчин бүсгүй өдгөө 2 хөөрхөн хүүгийн ээж. Хорвоод түшиж тулах хань нэг л өдөр 2 хөөрхөн хүүтэй нь цуг орхиод үүрдявна гэж төсөөлөөгүй бүсгүйд нөхөж баршгүй гарз тохиосон.Хэлж ирдэггүй ,хийсч ирдэг зовлон түүнийг хэсэг хугацаанд уран бүтээлээс нь хөндийрүүлсэн ч тэрээр энэ жилээс театрынхаа уран бүтээлд эргэн орсон.Уран бүтээлдээ шаргуу орсон бүсгүй урьдын сэргэлэн Ганаа хэвээр эргэн иржээ.
-Таны ойр дотны бүх л хүмүүс таныг маш их дэмждэг байх. Амьдралын хүнд хэцүү үеийг даван туулахад сэтгэлийних тэнхээ шаардагддаг. Та их хатуужилтай хүчтэй, эмэгтэй шиг санагдаж байна.
-Би их сайхан гэр бүлтэй, миний аав, ээж ах дүү нар бүгд л намайг дэмжиж, надад тусалж ирсэн. Амьдрал болоод алтан тайз надаас олон сорилтыг авсан. СУИС-ийг төгсөх гээд дипломын жүжгээ 10 цагт тоглох гээд бэлдэж байхад миний аав өглөө нь авто машины ослоор өнгөрч байсан юм. Гэхдээ урлаг хатуу учраас дөнгөж 20 настай би тэр бүхнийг даван туулаад жүжгээ тоглож дуусч байлаа. Тэрэнтэй адилхан хоёр дахь сорилт надад тулж ирсэн. Би бас л адилхан даван туулаад л гарсан. Ер нь хүнд бурхан сорилтыг тавиад даваад гараад ирсэнд нь аз жаргалыг бэлэглэдэг гэдэгт би төгс итгэдэг.Тиймдээ ч одоо бол хамгаас аз жаргалтай амьдарч явна, хоёр хөөрхөн хүүтэй том нь одоо 11-н настай.Бага нь одоодөрөв хүрсэн.
factnews.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ