"Канвон-2024" олимпийн тамирчдад төрийн далбаа гардуулжээ

"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпийн наадам өчигдөр /2024.01.19/ 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийлээ. Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилалттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Канвон-2024" наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүсжээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар хамтдаа барин жагссан юм

Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэдний дунд Монголоос 12 тамирчин оролцож байгаа билээ. Тодруулбал, уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин оролцох бол гүйлтийн цанын төрөлд дөрөв, биатлоны төрөлд зургаан тамирчин тус тус өрсөлдөх юм.

 Хуваалцах  Жиргэх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ