УОК:"Монгол Улсын Засгийн газраас амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье"

Өнгөрсөн шөнө /2024.01.24/ Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан галын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Уг галын улмаас онцгой байдлыг гурван алба хаагч амь насаа алдсан. Уг харамсалтай үйл явдалтай холбоотойгоор Улсын онцгой комиссоос эмгэнэл илэрхийллээ. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан " Монгол Улсын Засгийн газраас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.  Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж хэд, хэдэн шийдвэрийг гаргалаа.

НЭГД, Албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон онцгой байдлын алба хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах   ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэд дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэгт даатгасан. Ажлын хэсгийнхэн ар гэрийнхэнтэй нь уулзан шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

ХОЁРТ,  Ослын үед угаартаж, түлэгдэж, бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн эмчилгээ оношилгооны асуудалтай холбоотой зайлшгүй арга хэмжээг авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэгт даатгасан. Эмчлүүлэгч иргэдийн ар гэрийнхэнтэй уулзаж, шаардлагатай зүйлсээр тусалж дэмжин бусад зохион байгуулалтыг хийж байна.

ГУРАВТ, Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатах тосох материал бензин шатахуун хийн түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгж иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийх ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд байгууллаа. Сургууль, эмнэлэг, хүн ам олноор оршин суудаг орон сууцны орчимд үйл ажиллагаа явуулдаг дээрх байгууллагууд хууль журам, стандартад нийцсэн ажил явуулж байгаа эсэхийг шалгаж стандарт зөрчвөл үйл ажиллагааг нь таслан зогсоох нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах зохион байгуулалтыг хийнэ.

ДӨРӨВТ,  60 айлын орон сууц галд өртсөн. Мөн тэр орчимд ажиллаж, амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан. Өвлийн хүйтэнд иргэд орон байрандаа орох боломжгүй болсон. Хууль хяналтын байгууллагууд хяналт, шалгалтыг хийж хэргийн газрыг хамгаалалтад авсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд буруутай этгээдийг тогтоож хариуцлага тооцон хохирлыг барагдуулах хүртэл их цаг хугацаа шаардлагатай. Тэгэхээр хүлээлгүйгээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулж 60 айл өрхийн орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулахаар боллоо. Энэ хооронд айл өрхүүдийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр түрээсийн байранд оруулж төлбөрийг нь Засгийн газраас төлнө. Уг барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл засвар хийнэ. " гэлээ. 

ҮЗЭХ: 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ