Өмнөд солонгосчуудын 20-30 насныхан гэрлэхгүй байж мэднэ

Өмнөд Солонгосын 20-30 насны эрчүүдийн бараг 24, эмэгтэйчүүдийн 19 хувь нь амьдралын ханиа олохгүйгээр ганц бие явж магадгүй байна. Солонгосын эрүүл мэнд, нийгмийн асуудлын хүрээлэнгээс явуулсан судалгааны баримтыг иш татан тус байгууллага ингэж мэдээлжээ. Санал асуулгын дүнгээс үзвэл,цаанадаж 45 нас хүртлээ ганцаараа явж чадна гэж Өмнөд Солонгосын оршин суугчид үзэж байна.

Одоо Өмнөд Солонгост эрэгтэйчүүд дунджаар 32, эмэгтэйчүүд 29 насандаа гэрлэдэг ажээ. Энэ нь 15 жилийн өмнөхөөс 2-3 насаар илүү байна. Энэ хүрээлэнгийн шинжээчид төрөлт буурч буйг хожуу гэрлэж байгаагийн нэг сөрөг үр дагавар гэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ