Шатаагч бөмбөгийг шээсээрээ унтраасан баатар нохой

Саяхан өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Британийн Бристоль хотын Жулиана гэдэг баатарлаг нохойны тухай бичжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед энэ нохой шатаагч бөмбөгийг шээсээрээ унтрааж байсан тухай “Телеграф” сонинд мэдээлсэн байна.
1941 онд Данийн Жулиана гэдэг нохой эзнийхээ байшингийн дээвэр дээр шатаагч бөмбөг унахад юу хийх хэрэгтэй тэр даруй ухаарчээ. Тэрээр тэсрэх аюултай бөмбөгний дэргэд очоод өрөөсөн хөлөө өргөн шээснээр дөлийг унтраасан байна. Ийм баатарлаг үйлдэл хийснээрээ тэр нохой медалиар шагнуулжээ.
Гэвч энэ нь Жулиана нохойны байгуулсан цорын ганц гавъяа биш гэнэ. 1944 онд нохой туслах байранд гал гарсныг эзнийхээ гутлын дэлгүүрээр орж ирсэн худалдан авагчдад айхавтар хуцалтаараа мэдэгдэж байжээ.
Ухаантай нохойг эрэлхэг зоригийн төлөө медалиар шагнасан байна. Бристоль хотын нэг хуучин байшинд цэвэрлэгээ хийж байсан дуудлага худалдаа зохион байгуулагчдын ачаар энэ гайхалтай нохойны тухай түүх тодорхой болжээ. Дуудлага худалдааны төлөөлөгчид нохойны зураг болон хоёр медаль бүхий хайрцгийг олоод түүний хуучин эздийн төрөл төрөгсөдтэй утсаар ярьж, эдгээрийг дуудлага худалдаанд тавих зөвшөөрлийг тэднээс авсан байна.
Тийнхүү 1940-өөд оны ховор зүйлсийг 1100 стерлингийн фунтээр худалдсан нь хоёр медаль болон зургийн анхны үнээс 18 дахин илүү болжээ. Харамсалтай нь Жулиана нохойны хувь тавилан эмгэнэлтэй төгссөн байна. Нохой эздийнх нь шуудангийн хайрцагт хэн нэгэн этгээдийн цацсан хоронд хордон 1946 онд үхжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ