Ж.Соронзонд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй шүүх хурал энэ сарын 6-нд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд болсон байна.

Тус шүүх хурлаар Ж.Соронзонд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр прокурорт шилжүүлсэн аж. 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан. Тиймээс нотлох баримтыг гүйцэд цуглуулж хэргийг шийдэх ёстой хэмээн Нийслэлийн дэх захиргааны хэргийн шүүх шийдвэрлэжээ. 

Ж.Соронзон нь шүүхэд БШУ-ны сайдын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байв.

Харин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, БШУЯ-ны шийдвэрийг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн аж.  

Түүнийг Үндсэн хуулийг үл хүндэтгэн хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр олон нийтэд танилцуулж байсан юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ