Малчдад туслах хандивын барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсч, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах “Хандивын барилдаан”-ыг 2024 оны гуравдугаар сарын 1-ний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.

Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    ЗОЧИН (202.126.90.107)
    Та нарыг хэн ч үзэхгүй ээ тмйм сэтгэл гаргаж байгаа юм бол иргэдээс үзвэрийн мөнгө бүү ав зальтай бөхчүүд
    2024 оны 02 сарын 19 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (122.201.31.28)
    Зүгээр л бөхчүүд дотроосоо хандив цуглуулаад өгчихөөч.Барилдсан нэртэй бас шулаа хийгээд.Допинг гэхээр мөнгөтэй,малчдадаа өг гэхээр хандив цуглуулна гэнээ.
    2024 оны 02 сарын 19 | Хариулах