ШӨХТГ: Сонгуулийн сурталчилгаа явуулах журмын төслийг хэлэлцлээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн холбогдох газрын дарга нарын хамт  Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр тал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ын  шинэчилсэн найруулга болон “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, санал солилцлоо. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46.13, 48.1.7, 48.7-д заасан чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ