Обама, Путин нар уулзлаа

ОХУ-ын Санкт-Петербург хотноо “Их 20”-н орны ээлжилт чуулга уулзалт эхэлж байна. Гишүүн орнууд Сирид цохилт өгөх асуудлаас болж санал зөрөлдөөнөөр эхний өдрийн хуралдаанаа өндөрлөсөн юм.

АНУ, Франц Сирид цэргийн цохилт өгөх нь зөв хэмээж байгаа. Харин ОХУ, Хятад улсууд үүнийг эрс эсэргүүцэж, НҮБ-ын зөвшөөрөлгүй Сирид хүч хэрэглэх нь хууль бус хэмээн Сири рүү дайралт хийхгүй байхыг сануулаадбайгаа бөгөөд үндсэндээ томоохон улсууд талцахад хүрчээ. Хэдийгээр “Их 20”-н орны бүлгэмд АНУ, Францын холбоотон улс оолон байгаа ч тэд Сирид хүч хэрэглэх асуудалд тийм ч амар шийдвэр гаргахгүй гэдэг нь харагдаж байна. "Их 20"-ын уулзалт ойрын өдрүүдэд үргэлжлэхюм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ