Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын эрхээ авлаа

Ираны нийслэл Тегран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's Cup" олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-21-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэж “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхээ авав. Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан бол Н.Эрдэнэбаатарыг энэ тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ