Тэрбумтан Трамп Обамаг тэнэгтэж байна гэв

Америкийн тэрбумтан Дональд Трамп Сири улсад цохилт өгөхөөр санаархаж буй ерөнхийлөгч Барак Обамаг эрс хатуу шүүмжилжээ. “Манай тэнэг удирдагчид дахин хандаж байна, Сирид бүү халдаач. Эс бөгөөс олон муу явдал болно, энэ дайнаас АНУ ямар ч ашиг олохгүй” гэж бизнесмен албан ёсны твиттертээ бичсэн байна.
Сирийг дэмжиж буй хүмүүс тэрбумтны сайтыг хакердсан гэх яриа хараахан нотлогдоогүй байна. Аккаунтыг эвдэж орсон тухай Трампын албан ёсны төлөөлөгчид мэдээлээгүй ажээ.
Трамп өөрийн сайтад Сирийн асуудлын талаар АНУ-ын засаг захиргааны баримталж буй байр суурийг бас шүүмжилжээ. “Дэлхийн цагдаа болохоор санаархахын өмнө манай орны өч төчнөөн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг конгресст уламжлаач. Америкийг дахин аугаа их орон болгооч” гэжээ. Саяхан Барак Обама Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ