Гонконгод асар том бриллиант худалдана

Нью-Йоркийн дуудлага худалдааны “Sotheby’s” ордонаравдугаар сарын 7-нд Гонконгод дуудлага худалдаанд тавих тагтааны өндөгний дайтай дэлхийн хамгийн томхон бриллиантыг танилцуулжээ.Энэ үнэт чулуу 118,28 карат(1 карат нь дунджаар 0,2 грамм)жинтэй гэнэ. Худалдаа зохион байгуулагчдын хэлснээр, бриллиантны анхны үнэ нь 35 сая ам. доллар байх ажээ.

Энэ ньдуудлага худалдаанд урьд нь тавьж байснаас хамгийн том бөгөөдзууван хэлбэртэйг хэвлэлд тэмдэглэж байна. Бриллиантүнээрээдэлхийн үнэмлэхүй дээд амжилт тогтоож магадгүй. Үүнээс өмнө101,73 каратын хэмжээтэй “Winston Legasy” бриллиант хамгийн үнэтэйд тооцогдож байжээ. Угбриллиантыг энэ жил Женев хотноо 26,7 сая ам. доллараар худалдсанбайна.

“Ер нь 100 каратаас илүү хэмжээтэй дөрөвхөн бриллиантыг дэлхийд борлуулсан юм” гэжАмерикийн гоёл чимэглэлийн“Sotheby’s” ордны тэргүүн Лайза Хаббард хэлжээ.

С. Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ