Монгол, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын уулзалт боллоо

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын жил бүрийн зөвлөлдөх уулзалт болдог. Энэ удаагийн уулзалт Вашингтон хотноо болжээ. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, АНУ-ын талаас тус улсын Батлан хамгаалах яамны Монгол, Хятад, Тайваний асуудал хариуцсан дэд сайдын орлогч М.Чейс нар хамтран даргалжээ.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал болон албаны бусад төлөөлөгч зөвлөлдөх уулзалтад оролцсон байна. Талууд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар санал солилцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ