Утаажилтын бүсээс 72 иргэнийг гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны нэгдүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 03:35 цагт хүлээн авчээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Урд шөнө онцгой байдлын алба хаагчид объектын түймрийн дөрвөн дуудлага хүлээн авч ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ