Бангкокын оршин суугчид нэг машинаараа явахгүй

Хотын эрх баригчид ядаж ганцхан өдөр хувийнмашинаа унахаас татгалзахыг олон сая хүн амтай Бангкок хотын оршин суугчдад уриалж байна. Есдүгээр сарын 22-ныг Азийн энэ том хотод автомашингүй өдөр гэж зарлажээ. Зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар, энэ ажиллагаа ньганц өдөр ч болов “цээж дүүрэн амьсгалах” боломжийг Бангкок хотынхонд олгох ёстой ажээ.

Тээврийн газрын тоо баримтаас үзвэл, одоо Таиландын нийслэлийн гудамжаар найман сая орчиммашин зорчдог байна. 2011 оноос хотод хөдөлгөөний хурд байнга удааширч байгаа ажээ. Харин өдөр, шөнөгүй ачаалалтайБангкокхотын гудамж туйлын их утаатай байдаг байна.

“Зам тавьж өг” гэдэг нь машингүй өдрийн уриа болно. Энэ арга хэмжээг дэмжих хүмүүст нэг доллар 50 цент гаруйхны үнэтэй дурсгалын тэмдэг авахыг санал болгох ажээ. Есдүгээр сарын 22-нд ийм тэмдэг зүүсэн хүмүүс метро, хотын автобусаар бүтэн өдөржингөө үнэгүй зорчиж, түүнчлэнхотын барьцаалан зээлдэх салбаруудаас унадаг дугуй авч болох гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ