"Miss World" тэмцээнд оролцож буй Б.Болор "Авьяаслаг мисс" тэмцээний шилдэг 7-д багтлаа

71 дэх удаагийн “Miss World” тэмцээний шалгаруулалт Энэтхэг Улсын Нью Дели хотноо хоёрдугаар сарын 20-ны өдөр эхэлсэн бөгөөд авьяаслаг мисс төрлөөр үргэлжилж байна. 

Дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүй оролцож буй тус тэмцээнд "Монголын сайхан бүсгүй" тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023" тэмцээний Үндэсний ялагч Б.Болор эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторыг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 03-ны өдөр болсон авьяаслаг миссийн төрлийн финалын шат буюу шилдэг 7-багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин