УИХ-ын хаврын чуулганыг баасан гарагт нээнэ

2020 оны сонгуулиар байгуулсан УИХ-ын отгон чуулганыг ирэх баасан гарагт нээх гэж байна. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганы нээлт энэ сарын 15 буюу баасан гарагт нээх юм. 

УИХ-ын тухай хуулийн 18.1-д "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.2-д ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ" гэж заасан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ