"The MongolZ" Шанхайд зохиогдох дэлхийн аваргад Ази тивээс гурван баг оролцох эрхийг авч ирлээ

"PGL Major Copenhagen 2024" буюу CS2 тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Дани улсад Elimination Stage шатны тоглолтуудаар үргэлжилж байна. 

Энэ шатанд багууд гурван удаа хожвол "Play off"-д шалгарна. Хэрэв гурван удаа ялагдал хүлээвэл дэлхийн аваргыг өндөрлүүлнэ. Манай улсын баг эхний хоёр тоглолтоо өчигдөр хийж Natus Vincere-д 13:10, Team Vitality 13:9 онооны харьцаатай хожигдсон.

Хожигдох эрхгүй байранд бичигдэж буй "The MongolZ" гурав дахь тоглолтоо ВО3 журмаар Бразилын paiN Gaming багтай хийж ялагдал хүлээлээ. 

Тэд өөрсдийнхөө сонгосон "Mirage"-ийн эхний хагасыг 8:4 онооны харьцаатайгаар дуусгасан. Улмаар хамгаалах талаасаа сайн тоглосны үр дүнд эсрэг багаа 13:9-өөр буулгаж авсан. 

Харин paiN Gaming багийн сонгосон "Nuke" дээр 13:10-ын харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Ийнхүү хоёр багийн тоглолтын тооны харьцаа 1:1 болсон юм.

Тэгвэл шийдвэрлэх "Inferno" дээр багууд тэнцүү тулалдаж гурван удаа Overtime гаргалаа. Улмаар эсрэг баг 22:19 онооны харьцаатайгаар ялалт байгуулав. Ингэснээр "The MongolZ" багийн ДАШТ Elimination Stage шатнаас өндөрлөж байна.

Гэхдээ тэд CS2 тоглоомын "Perfect World Shanghai Major 2024" буюу дэлхийн аваргад Ази тивээс гурван баг оролцох эрхийг авч ирлээ. Мөн Ази тивийг төлөөлөн оролцсон баг анх удаа "Elimination Stage"-д шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ