Уулын зам, Чулуун овоо, Налайхын замаар зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж, цас орж, цасаар шуурч байгаа учир зам тээврийн ослууд ихээр гарч байна. Өнөөдөр өглөөнөөс томоохон замуудад олон тооны машин мөргөлдсөн ослууд гарсан. Одоо ч зарим зам түгжрэлтэй, осол гарсан байгааг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. Тодруулбал, уулын зам, Чулуун овоо, Налайхын зам түгжрэл ихтэй байгаа бөгөөд мөн олон тооны машин мөргөлдсөн осол гарсан байна.

Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул жолооч нарыг:

  • Тохиромжтой хурдыг сонгох:
  • Хажуу, хоорондын зайг зөв барьж явах;
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх;
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ