Баян-Өлгий чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас гуравдугаар сарын 27-ны өдрийн Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлийн ОМ071/ОМ072 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Шинэчилсэн цагийн хуваариар Улаанбаатар-Өлгий чиглэлийн ОМ071 дугаарт аяллын нислэг 14:25 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:40 цагт Өлгий нисэх буудалд бууна.
Өлгий-Улаанбаатар чиглэлийн ОМ072 дугаарт аяллын нислэг 16:20 цагт Өлгий нисэх буудлаас хөөрч, 19:10 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин