Өмнөд Солонгос Японоос авдаг загасны импортоо зогсоолоо

Японы Фүкүшима АЦС-ын нөөцлүүр савнуудаас цацраг идэвхит бодисоор хордсон ус ихтэй байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын Засгийн газраас Японы зарим мужуудаас бүх төрлийн загас импортлохыг хориглосон шийдвэр гаргажээ.

Үүнд Японы найман мужаас оруулж ирдэг 50 төрлийн загас агнуурын бүтээгдэхүүнийг хамруулж байгаа ажээ. Японд цацраг идэвт бодисын шуугиан тарж эхэлснээс хойш Өмнөд Солонгос нь хориг тавьсан Японы найман мужаас өнгөрсөн жил 5000 метр тонн загас агнуурын бүтээгдэхүүн импортлосон гэнэ. Түүнчлэн Өмнөд Солонгосын Загас агнуурын асуудал хариуцсан албаныхан цаашид Японы бусад мужуудаас орж ирэх загас агнуурын бүтээгдэхүүний импортонд тавих хяналтаа чангатгаж, нарийн шинжилгээ авч байхаар болсон тухай ВВС дамжуулж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 55 мин