King Tower: 5-р ээлжийн орон сууцнаас сонголтоо хийгээрэй

  1. KING TOWER: 5-р ээлжийн нүүж ороход бэлэн орон сууцны танилцуулга
  2. KING TOWER: Байршил болон төлөвлөлтийн давуу талууд
  3. KING TOWER: 114 мкв 4 өрөө орон сууцны танилцуулга
  4. KING TOWER: Хотхоны давуу талууд
  1. KING TOWER: 5-р ээлжийн нүүж ороход бэлэн орон сууцны танилцуулга

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд, эрүүл цэвэр агаартай, дахин давтагдашгүй байршилд сүндэрлэж буй Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууцыг танилцуулж байна.

King tower 5-р ээлжийн орон сууцны хамгийн гол давуу тал нь орчин үеийн барилгын шинэлэг шийдэл болох гантиг бонд, шилэн фасадтай ба айл бүрт байгалийн гэрэл бүрэн тусах төлөвлөлт, мөн террасыг төлөвлөснөөрөө онцлог юм.

Бельги улсын Reynaers брэндийн шилэн фасад, гантиг бонд бүхий экстерьерийн шийдэл нь илүү цэлгэр уужим орон зайг танд мэдрүүлнэ. 

Reynaers, Kohler, TerHurne, Schuco, Miele, Hormann зэрэг дэлхийн шилдэг брэндүүдээр тоноглогдсон Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууц нь 58-157 мкв бүхий 2-5 өрөө болон Penthouse орон сууцны сонголтуудыг танд санал болгож байна.

      2. KING TOWER: Байршил болон төлөвлөлтийн давуу талууд

KING TOWER апартмент нь таны цаг завыг хэмнэх хамгийн зөв байршилд буюу Чингисийн талбайгаас 3км зайд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлалтай.

ЧИНГИСИЙН ТАЛБАЙГААС УРАГШАА 3 КМ-ИЙН ЗАЙТАЙ ТУЛ ХОТЫН  ТӨВ РҮҮ ХУРДАН ХУГАЦААНД ХҮРЭХ БОЛОМЖТОЙЧИНГИСИЙН ТАЛБАЙГААС УРАГШАА 3 КМ-ИЙН ЗАЙТАЙ ТУЛ ХОТЫН ТӨВ РҮҮ ХУРДАН ХУГАЦААНД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ

Худалдаа үйлчилгээний томоохон төвүүд, улсын болон хувийн сургуулиудтай ойр байрлалтай тул таны үнэт цагийг хэмнэх давуу талуудтай. Түүнчлэн Богд хан уул, Хатан туул голын агаарын урсгалын нөлөөгөөр цэвэр цэнгэг агаартай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС 10 МИНУТЫН ЗАЙД БАЙРШИЛТАЙ ТУЛ ХҮССЭН ҮЕДЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ АМАРЧ ЗУГААЛАХ БОЛОМЖТОЙҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС 10 МИНУТЫН ЗАЙД БАЙРШИЛТАЙ ТУЛ ХҮССЭН ҮЕДЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ АМАРЧ ЗУГААЛАХ БОЛОМЖТОЙ

Кинг тауэр 5-р ээлжийн орон сууц нь оршин суугчдынхаа амар тайван чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийт талбайнхаа 40%-д ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амран суух сүүдрэвч зэрэг авто машингүй талбайг хотхон дотроо төлөвлөсөн.

ШВЕДИЙН HAGS БРЭНДИЙН ЗӨӨЛӨН ДЭВСГЭРТЭЙ, ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ ИЖ БҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙШВЕДИЙН HAGS БРЭНДИЙН ЗӨӨЛӨН ДЭВСГЭРТЭЙ, ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ ИЖ БҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙ

3.    KING TOWER: 114 МКВ 4 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТАНИЛЦУУЛГА
Та бүхэнд шалнаас тааз хүрсэн цэлгэр том цонхтой, орон зайн ухаалаг төлөвлөлттэй 114 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг танилцуулж байна. Энэхүү орон сууц нь гал тогооны хэсэг бүхий зочны өрөө, мастер унтлагын өрөө, хоёр хүүхдийн өрөө, хувцасны өрөөнүүдээс бүрдэхээс гадна үүдний хэсэг нь уужим саруул зайтай.

 

4.   KING TOWER: Хотхоны давуу талууд
Кинг Тауэр апартмент нь хотхон дотроо 1000 хүүхдийн багтаамжтай сургууль цэцэрлэг, спорт комплекс болон бүх төрлийн хэрэгцээт худалдаа үйлчилгээний төвүүдийг төвлөрүүлснээрээ давуу талтай.

Хотхон дотроо Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, 1000 хүүхдийн багтаамжтай Монгол Билиг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолбортой ба тус сургууль нь стандарт биеийн тамирын заал, номын сан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий гал тогоо, эко ногоон байгууламжтай.

Эрхэм та Кинг Тауэр апартментийн 5-р ээлжийн орон сууцнаас сонголтоо хийснээр дэлхийн шилдэг Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол Билиг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолборт энхрий бяцхан үрсээ суралцуулах боломжтой.

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч оршин суугчдадаа зориулан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон фитнес, усан бассейн, спорт заалыг багтаасан King Club спорт комплекс хотхон дотор үйл ажиллагаа явуулдаг ба оршин суугчид хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.

King Club спорт комплексийн фитнес заал нь Matrix брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба эрхэм та мэргэжлийн багш дасгалжуулагчийн тусламжтайгаар эрүүл амьдралын дадал зуршил, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх боломжтой.

Испанийн алдарт Astral Pool брэндийн тоноглол бүхий, 5 эгнээ замтай, 25м урттай бассейнаар үйлчлүүлж, гэр бүлийн хамт чөлөөт цагаа эрүүл зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.

Түүнчлэн Америкийн тэргүүлэгч Dalla Riva брэндийн өндөр зэрэглэлийн модон шал бүхий спорт заал, VIP өрөөгөөр үйлчүүлэн амарч тухлах боломжтой.

King Tower апартмент нь хотхон дотроо бүхий л хэрэгцээ, үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлсэн 50 гаруй үйлчилгээний төвүүдийг цогцлоосон ба энэ нь оршин суугчдын үнэт цагийг хэмнэж, гэр бүлдээ илүү их цаг хугацааг зориулах боломжийг бий болгодог.

ЭРХЭМ ТАНЫГ БЕЛЬГИ УЛСЫН REYNAERS БРЭНДИЙН ШИЛЭН ФАСАД, УУЖИМ ЦЭЛГЭР ОРОН ЗАЙ БҮХИЙ KING TOWER APARTMENT-ЫН 5-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНААС СОНГОЛТОО ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

Веб сайт: www.kingtower.mn

Борлуулалтын алба: 7227-9999

СЭТГЭГДЭЛ БИЧИХ