Дэлхийн хамгийн том галт уул далай дотор бий

Дэлхий ертөнцийн гайхмшигтай нууцууд задарсаар байна. Одоогоос 150 сая жилийн өмнөцацарч байсан аварга том галт улын тогоо өдгөө номхон далайн гүнд байна. Энэ нь манай дэлхий дээрх хамгийн том галт уул байсан нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдоод байна. “Таму Массиф” хэмээх энэхүү галт уул нь Хавайн арал болон Японы хооронд орших задгай тэнгисийн гүнд байгаа юм байна.
Судалгааны багийнхны гаргасан тооцоогоор галт уул 120 мянган кв метр газрыг эзлэн оршдог ажээ. Энэ нь одоогийн хамгийн том хэмээн тодорхойлогдоод байгаа Мексикийн галт уулаас ч том гэсэн үг. Шинээр нээгдээд байгаа галт уулыг геологич Уиллиам Сагерийн багийнхан судалж байгаа. Тэрбээр сүүлийн20 жил галт уулыг судлах ажил хийж байгаа туршлагатай эрдэмтэн билээ.
Одоогоор галт уулын нарийн тоо баримжааг нарийвчланхэлж чадаагүй байгаа боловч 70 мяган фитийн өндөртэй хэмээн тодорхойлоод байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ