“Зүрхэн нутаг” тоглолт Улаанбаатар паласт боллоо

Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулан тус сумын Улаанбаатар хот дах Нутгийн зөвлөл буюу “Сутайн хөгжил Олхонууд” ТББ, Сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Зүрхэн нутаг” хандивын тоглолт, урлагийн арга хэмжээ Улаанбаатар паласт 2024 оны 03 сарын 31-ний өдрийн 19:00 цагт боллоо.

Тус тоглолтонд сумын уугуул, суугуул уран бүтээлчид оролцохоос гадна Ховд аймгийн дуучид, сумаас төрөн гарсан яруу найрагч, дууны ая зохиогчдын дууг дуулсан дуучид, аав ээж нь сумын уугуул уран бүтээлчид, дуучид оролцож ая дуугаа өргөлөө.

Тухайлбал, МУГЖ Р.Өнөржаргал, МУГЖ С.Хүрэлбаатар, МУГЖ Д.Амаржаргал, МУГЖ Б.Гомбо-Очир, МУГЖ С.Цогтсайхан, МУГЖ, Ц.Түмэнжаргал, МУГЖ Д.Баасанжав, МУГЖ С.Ганзориг, Төрийн шагналт яруу найрагч, МУСГЗ Ш.Гүрбазар нар оролцож уран бүтээлийн дээж, ая дуунаасаа өргөж, Сүнс хамтлагийн дуучин СТА Б.Лхагвасүрэн, СТА Т.Дэлгэрмөрөн, СТА Г.Эрдэнэтунгалаг, СТА Б.Болдбаатар, СТА Я.Гэрэлчулуун, СТА Т.Амина, СТА Д.Батжаргал, СТА Г.Дорждэрэм, СТА Б.Баярсайхан, СТА Б.Мөнхтөр, Увс аймгийн ХД-ын Ойрад театрын дуучин СТА Ц.Батсайхан нар болон СУИС-ын багш Г.Бодь-Эрдэнэ, хөөмийч Д.Хосбаяр, Морин хуурийн чуулгын хөгжимчин Д.Адьяабазар, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид болон Маск продакшны жүжигчин СТА Ц.Ганзориг, Жүжигчин, киноны дуу оруулагч СТА Д.Зоригтбаатар, сумаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчид болох СТА Д.Хуягаа, Я.Өлзийбаяр нарын нийт 30 орчим уран бүтээлчид оролцлоо.

Тоглолтын тасалбарын худалдан авч, төрөлх нутгийнхаа 100 жилийн түүхэн ойд сэтгэлийн хандив өргөсөн хэн бүхэнд Нутгийн зөвлөл болон сумын ЗДТГ-ын хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

Улаанбаатар хот дах сумын Нутгийн зөвлөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ