Рагу дуучин Т.Ариунааг “хуурамч хүүхэн” хэмээн хөөжээ

Монголын урлагийн “жинхэнэ” оддыгнэрлэе гэвэл МУГЖ Т.Ариунааг зүй ёсоор нэрлэх биз ээ. Гэтэл саяханы нэгэн өдөр манай “алдарт од”-ыг Universe best songs-ийн шүүгчээр олонд танигдсан Рагу өрөөнөөсөө “зайл” хэмээн хөөсөн байна.

Ингэхдээ “Чи хуурамч хүүхэн. Чи надад таалагддаггүй. Яг одоо эндээс гар. Би ажлаа хийлээ” хэмээн уурлаж, чангаар зандарсан аж. Тухайн үед дуучин Алтанцэцэгийн студи дээр Ариунаа, Рагу хоёр ярьж суугаад маргалдсан нь тэр аж.

Ямартай ч Т.Ариунаа үнэхээр нэр цуу нь түгсэн алдартай дуучин. Харин Рагу бол Энэтхэг гаралтай, Сингапурын иргэншилтэй нөхөр. Гэхдээ мэргэжилдээ чадвартай гэдгийг бас хэн ч үгүйсгэхгүй. Тиймдээ ч манай рок попын тогоонд багтаж, “амьд бурхан” болоод байгаа.Ингэж Рагуд загнуулсан МУГЖ Т.Ариунаа юу ч хэлж чадалгүй нүдээ хэсэг анивчиж, шоконд ороод гараад явчихсан гэнэ.

МУГЖ Т.Ариунаа Монголын поп дива, нэр хүндтэй ч, Рагуд хөөгдчихөөд өөдөөс нь юу ч хэлээгүй гэнэ. Хэрэв Рагу Т,Ариунаагийн фенүүдийн дэргэд ингэж хэлсэн бол магадгүй, зодуулах байсан байхаа. Бурхангүй газрын буг галзуурна аа гэж.

Н.ГЭГЭЭ

Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/48815.shtml?alias=entertainment">www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ