“Монгол судлалын шинэ эрин-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

 Дөрөвдүгээр сарын 5-ны баасан гарагт болох зарим үйл явлын тойм:

08.30-19.00 цагт: МУБИС-д: “Монгол судлалын шинэ эрин-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай.

09.00 цагт: Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зэвсэгт хүчний ангиудын тактикийн хээрийн сургуульд сэтгүүлчдийг оролцохыг урьжээ. Утас: 9979-5099, 8912-5099.

10.00-12.00 цагт: Удирдлагын акаемид: Тус академийн 100 жилийн ойн ёслол болно. 

11.00 цагт: “Пума” зочид буудалд: Манай улсад ирсэн Германы Тюрингэн мужийн боловсрол, бизнесийн салбарынхан Герман улсад нарийн мэргэжлээр суралцах талаар мэдээлнэ. Утас: 9910-9295.

11.00-14.00 цагт: МҮЭ-ийн СТО-нд: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 300 багш ажилтны чуулга уулзалт болно. Утас: 9929-5063, 9916-2538.

12.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Hero”-ийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар шүүхэд ханджээ. Утас: 8569-1176.

 

16.00 цагт: ОХУ-ын А.Солженицыны нэрэмжит сангаас МБИС-д Оросын тэргүүлэх хэвлэлийн газруудын номуудыг бэлэглэж, номын үзэсгэлэн нээнэ. Утас: 9974-9024.

-АХБ-ны суурин төлөөлөгч “Эрчим хүчний шилжилт” сэдвээр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзана.

-Дорноговь аймгийн Сайншанд хотод Олон улсын боловсролын үзэсгэлэн гарна.

-Романтизмын үеийн суут хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны бүтээлүүд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ.

 

-“Мишээл Экспо” төвд: “Улаанбаатар барилга-2024” үзэсгэлэн гарч байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ