Шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орим, Идэр, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

Ихэнх нутгаар 4 дүгээр сарын 6, 7-нд дулаарах тул шар усны үерийн болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин