Х.Булгантуяа сайдын цүнх баригч З.Энхболд, ХХҮЕГ-ыг хөлдөө чирээд унагаж байна

Түр орлон гүйцэтгэгчээр амь зогоож аргалж ирсэн төрийн албаны дунд шатны ажил  нэгэнт уналтанд орж, улраад эхэлжээ. ЗөвхөнХөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2020-2024 оны 4 жилийн хугацаанд л гэхэд Т.Бадрахбаяр Л.Дашдэмбэрэл, М.Батмагнай , З.Энхболд нарын 4 даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсаны үр дүнд хөдөлмөр халамжийн байгууллага улам доройтож, сэхээнд оржээ.  

  Хамгийн сүүлд л гэхэд 2023 оны 12 дугаар сард түр томилогдсон ажлын туршлагагүй салбараа одоог хүртэл ойлгоогүй  З.Энхболдгэгчийг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 оны 03.17-ны өдрийн хэг\595 дугаар чиглэлийг төрийн байгууллагад өгч шүүр ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасан байхад үл тоож Төрийн албаны тухай хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй , Ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй , АТГ-аар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй , ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон чадваргүй дараах нөхдүүдийг хүчээр шахуутомилсон байдаг. Ингэхдээ Н.Даваадоржийг Нийгмийн халамжийн бодлого хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Баярмагнайг Гадаад харилцаа сургалт төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Хандмаа, Санхүү хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн \Ерөнхий нягтлан бодогч\-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Энхбат Хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр , Цогтыг гэрээт хуульчаар \Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас цалинжуулдаг, ХЭДТ хуулиар бусдыг  цалинжуулахыг хориглодог , хууль зөрчсөн\, Э.Уянгыг даргын туслах , тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Дэлгэрэхийг Гадаадаас ажиллах хүч , мэргэжилтэн авах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилж төрийн дунд шатны ажлыг дордуулсан байна. 

   Хамгийн том дарга З.Энхболд нь л гэхэд хаа хаанаа нүүргүй болсон ч, салбарын сайдынхаа суганд хавчуулагдсан байдалтай, сандал ширээтэйгээ зууралдсаар л. 

Саяхан л гэхэд  тус агентлагийн бүтцийг өөрийн "дотно" мэргэжилтэнтэйгээ хамтран зохиож,холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, салбарын сайдаараа батлуулж авсанаа бах тав болгон ярьж сууна. Тус мэргэжилтэнтэй нь муудалцсан албан хаагчыг дарамталж дүүрэг рүү төрийн албаны тухай хууль зөрчиж хугацаагүйгээр томилсон нь төрийн албаны наад захын ёс зүйгүй, мерит зарчим энээ тэрээ мэддэггүй эрээ цээрээ алдсан ичгүүргүй дарга нарын жишээ юм.  Хууль бус ажил хийхийг төрийн албан хаагч нараас шаардаж, хууль бус ажил хийхгүй гэсэн албан хаагчийг ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг гэж дарамталсаар ил цагаандаа гарчээ. Энэ мэт хууль бус, ёс зүйгүй ичгүүр сонжуургүй байдлаас нь болж тухайн байгууллагын хамт олон З.Энхболдыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хөдөлмөр халамжийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр нь төрийн албанаас зарласан агентлагийн даргын албан тушаалын шалгалтанд орж тэнцсэн байхад нь салбарын сайд Х.Булгантуяа шалгалтыг цуцлуулж , З.Энхболдынхоо ажлын байрыг бэлдэх зорилгоор дахин ажлын байр зарлаж шалгалтанд оруулсан боловч З.Энхболд нь 60.04 оноо авч бас л тэнцэхгүй хүн гэдгээ дахин батлуулж сэалбарын сайдаа шар махтай нь хатааж байгаа бололтой. Энэ мэт төрийн албаны наад захын ёс зүйгүй, чадваргүй, нэр хүндгүй, шалгалтандаа тэнцдэггүй, шаардлага хангадаггүй З.Энхболд гэгчийг “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлаас нь  чөлөөлж, ХХҮЕГ-ын даргын албан тушаалд дахин томилохгүй байхыг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танд анхааруулж байна. 

Бас хүнлэг байдал, ёс зүй, мерит зарчим шаардагддаг хөдөлмөр халамжийн эмзэг гэмээр төрийн үйлчилгээнд, салбартаа олон жил ажилласан чадвартай албан хаагч нараа томилж ажиллуулах тал дээр хичээнгүйлэн анхаарахыг Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танд уламжилья.

                                                                                                                                   Д.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Ээ ичгүүрээ алдсан хүмүүсээр төрийн алба дүүрчээ‼️
    2024 оны 04 сарын 11 | Хариулах

Ялтай мал...
1 цаг 20 мин

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин