Э.Бямбадорж Азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ

  • Чөлөөт бөхийн Азийн АШТ эхэллээ.
  • Эхний өдөр 79 кг жинд Э.Бямбадорж мөнгөн медаль хүртэв.

Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болов.

Эрэгтэй 79 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Энхбаярын Бямбадорж финалд Ираны тамирчин Мохаммад Ашхар Ноходиларимид 12-2 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Э.Бямбадорж хагас шигшээд Узбекистан, шөвгийн наймд Япон, шигшээ 16-д Казахстаны тамирчдыг ялж финалд шалгарсан бөгөөд Азийн аваргаас анхны медалиа авлаа.

Өнөөдөр 57 кг жинд Занданбудын Занабазар шөвгийн наймд Хойд Солонгосын тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан бол 97 кг жинд Өлзийсайханы Батзул, 70 кг жинд Цэрмаагийн Чинзориг нар эхний шатанд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ялтай мал...
1 цаг 21 мин

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин