Евроазийн ЭЗХ-ны гишүүн орнууд Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна

Евроазийн эдийн засгийн комиссын Удирдах зөвлөлийн дарга Бакытжан Сагинтаев Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай гуравдугаар сарын 13-нд уулзав.

Евроазийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны тухай түр хэлэлцээр байгуулах талаарх зөвлөлдөх уулзалтыг угтаж талууд цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

ЕАЭЗХ-ны гишүүн орнууд Монгол Улстай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх нь тус байгууллагын олон улсын харилцааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж үзэж байгааг Бакытжан Сагинтаев хэлэлцээний үеэр тэмдэглэв.

Худалдааны түр хэлэлцээр байгуулах нь бараа бүтээгдэхүүн ЕАЭЗХ-ны нэгдсэн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдааг хялбарчлах, тэр дундаа тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, арилгах, түүнчлэн Монгол Улстай хийх гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэж үзэж байна.

ЕАЭЗК болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж байжээ.

Евроазийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн захирамжийн дагуу ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь зүйтэй эсэхийг судлах чиг үүрэг бүхий хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулав.

Эх сурвалж: Монгол дахь ОХУ-ын Элчин Сайдын Яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ялтай мал...
1 цаг 23 мин

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин