Төрийн ордон болон Чингис хаан Үндэсний музейд Монголын Багш нарын VIII их хурал үргэлжилнэ

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.04.12/


09:00 цагт “Кемпински” зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Уул уурхайн салбарын байгаль орчны засаглалыг сайжруулах” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 9972-4869.

10:00 цагт МҮХАҮТ-д “ТОП-100” ААН оролцсон “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” хэлэлцүүлэг болно. Утас 9119-7636.

10:00 цагт “Туушин” зочид буудалд Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлын хангахад улстөрийн намуудын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” уулзалтыг нам тус бүрээр зохион байгуулж байна. Утас: 9988-5696.

12:00 цагт МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болно. Утас:9458-2204.

“ЗМ”-ний мэдээллийн төвд

11:30 цагт “Чингисийн монгол төр” мэргэжлийн холбооноос Монгол Улсын 3.5 сая иргэний мөнхийн эрх ашиг” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Үндэсний төв номын санд МЗЭ-ийн нэрэмжил шагналт, “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Тоомойн Очирхүү агсны 80 жилийн ойн бүтээлийн чуулган, номын нээлт болно.

12:00 цагт “Татварын хөгжил- дэвшил” ТТБ-аас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль зөрчин боловсруулж өргөн мэдүүлсэн талаар танилцуулна. 

-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай.

-Төрийн ордон болон Чингис хаан Үндэсний музейд Монголын Багш нарын VIII их хурал үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ