ОРОН НУТГИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ “DIGITAL FIRST-D1” АРГА ХЭМЖЭЭ ДОРНОД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх зорилготой мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” аяны ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж, бүсчилсэн хөгжлийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээг танилцуулж байна.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар төр, хувийн хэвшлийн хамтарсан байгууллагууд аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ зөвлөмж, мэдээллийг өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлог.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэхэд уг өдөрлөгийн ач холбогдол оршиж байна.

Дорнод аймгийн хувьд 13 сум шилэн кабельд холбогдсон ба энэ онд “Нэгдсэн хяналтын сервер”-ийн төвийг байгуулж, Чойбалсан хотын 220 байршилд нэмэлтээр нийт 900 камер суурилуулахаар төлөвлөөд байна. Аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 25 байгууллагын 73 үйлчилгээ холбогдсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ялтай мал...
1 цаг 31 мин

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин