Сири рүү дайрвал Орос хамгаална

Орос улс Сирид гаднаас цэрэг дайны цохилт өгөх тохиолдолд тус улсад туслана гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Их Хорийн тоймчилсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Тэрбээр, орос улс одоо ч тусалж байгаа, «Бид зэвсэг нийлүүлж, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна» гэж нэмж хэлсэн байна. Их Хорийн ДХУ-ын хэлэлцүүлгийн явцад Сирид цохилт үзүүлэхийг АНУ, Турк, Канад, Франц, Саудын Арав, Их Британи улсууд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Харин үүний эсрэг байгаагаа Орос, Хятад, Энэтхэг, Индонез, Бразил, ӨАБНУ, Итали улсууд илэрхийлсэн байна. Сирийн цохилтын эсрэг Ромын Пап, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга саналаа илэрхийлсэнийг Путин онцоллоо.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ