Мадонна Сирийн дайныг эсэргүүцэж байна

Америкийн дуучин Мадонна Сири улсад цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг өөрийн орны эрх баригчдад уриалжээ. Тэр Ойрхи Дорнодын энэ оронд цохилт өгч магадгүйд сэтгэлноцтой түгшиж байгаа ажээ.
“АНУ Сирийн хэрэгт бүү оролц!” гэжМаодонна бичсэн байна. Түүний гараар бичсэн бичиг бүхий гэрэл зургийг “Instagram”дахь шоу-бизнесийн одын хуудсанд тавьжээ. Түрүүнд нь НҮБ-ын сайн санааны элч, Голливудын нэрт жүжигчин Анжелина Жоли мөн ингэж уриалсан юм. Санал зөрөлдөөнийг шийдэж,хоёр жил гаруй үргэлжилж буй хүчирхийллийг эцэс болгохын тулд нэгдэхийг тэр дурдсанбайна.
“Энэ оны сүүлч гэхэд Сирийн хүн амын тал нь буюу 10 сая хүнд хоол хүнс, толгой хоргодох байр, тусламж хэрэгтэй байна. Олон сая хүний амь амьдрал та бүгдийн гарт байна. Та нар харилцан ойлгох ёстой” гэж Анжелина Жоли уриалжээ.
Дамасак хотын ойролцоо сөрөг хүчний эсрэг ажиллагааны үеэр засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрхэглэсэн тухай мэдээ хэвлэлд гарсан наймдугаар сарын 21-нээс хойш Сирийн байдал хурцадсан юм.Ингэснээр өрнөдийн орнууд, тухайлбал АНУ, Их Британи НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр Сирийн мөргөлдөөндцэргийн хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцож болох тухай ярьж эхлэсэн билээ.
Башар Асадын дэглэм наймдугаар сарын 21-ндиргэдийнхээ эсрэг химийн хорт бодисхэрэглэсэн нь нотлогдсон гэжАНУ-ын эрхбаригчид үзэж байгаа бөгөөд энэ хэрэг явдлын улмаас 1,4 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ