Эх дэлхийн өдөрт зориулсан хэлэлцүүлэг болно

Дөрөвдүгээр сарын 22-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсгийн хуралдаантай.

10.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Олон улсын эх дэлхийн өдөр”-т зориулан байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Хуванцар ба эх дэлхий” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд. “Содон стандарт” цогцолбор хорооллын талаар оршин суугчид хэвлэлийн бага хурал зарлажээ.

15.00 цагт: “Корпорэйт” зочид буудал /Баянгол зочид буудлын хойд талын/-д: ОХУ-ын Хабаровск хязгаар нутгийн бизнесийн төлөөлөгчдийн нэгдсэн уулзалт болно. 

-Улсын дээд шүүхэд: Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцэнэ.

-СТӨ-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээн эхэлнэ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ