Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2024/02/13/m53mtbf55ek50em2/НИТХ-ын журам баталгаажсаны дараа автобусны үнэ 1000 төгрөг болно.jpg)
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор
Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс буюу өнөөдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөснийг Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД