Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд  албан ёсны айлчлал хийнэ. 

 

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана. Мөн хоёр орны харилцааны түвшнийг ахиулахад чиглэсэн баримт бичигт талууд гарын үсэг зурна. 

 

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 11 жилийн дараа хийж буй айлчлал юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин