Интерпол байгуулагджээ

Австрийн Вена хотын цагдаагийн байгууллагын тэргүүн Иоганн Шоберын санаачлагаар Вена хотод хийлгэсэн эрүүгийн цагдаагийн олон улсын их хурлаас Венад төв байртай эрүүгийн цагдаагийн олон улсын комисс байгуулсан юм. Олон улсын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх зорилгоор энэ байгууллагыг байгуулжээ.Чухамхүү 1923 оны есдүгээр сарын 7-ныг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох International criminal police organisation (ICPO) буюу Интерпол байгуулагдсан өдөр гэж үздэг юм.Гэхдээ тус байгууллага энэ нэрийг 1946 онд албан ёсоор авчээ. Интерполын анхны ерөнхийлөгч нь Иоганн Шобер болсон байна. 1938 оноос австрийн Отто Штейнхаль энэ байгууллагыг тэргүүлж, дараа нь церманы цагдаагийн байгууллагад Гиммлерийн дараахи хоёр дахь хүн – Рейнхард Гейтрих ерөнхийлөгч нь болсон байна. Харин 1942 онд Эрнст Кальтенбруннер тэргүүн нь болжээ.Байгууллагын удирдлагад нацистууд гарснаас болоод олонхи орон ICPО-д оролцохоо больсон юм.1946 онд Бельги улс байгууллагыг сэргээх ажилд оржээ. Шинэ төв байр нь Парист байрласан байна. Өнөөдөрзасгийн газар хоорондын байгууллага болох эрүүгийн цагдаагийн байгууллага - Интерпол 1956 онд батласан Дүрмийн дагуу ажиллаж байгаа билээ. 180 гаруй орон Интерполын гишүүн юм. Насанд хүрээгүй хүүхдүүдийн гэмт хэрэг, контрбанд, мансууруулах бодисыг эмнэлгийн бус зориулалтаар хэрэглэх явдал, хуурамч мөнгө, үнэт цаас хуурамчаар үйлдвэрлэгчид,дээрмийн үйлдэл, терроризмтай тэмцэхэд байгууллагын гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг зохицуулах нь Интерполын зорилт юм. Дипломат харилцаагүй орнуудын хооронд ч гэмт хэрэгтэй тэмцэхэд Интерпол харилцаатай ажилладаг юм.Интерполын дүрэмд бүрэн эрхт улсуудын улс төр, цэрэг, шашны юмуу арьсны асуудалтай холбоотой маргаанд хөндлөнгөөс оролцохыг тус байгууллагад хатуу хориглодог юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ