Иргэний нийгмийн байгууллагуудаас: Өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өгнө

Дөрөвдүгээр сарын 29-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

11.00 цагт: "Монгол ньюс" мэдээллийг төвд : Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг эсэргүүцэж тус эмнэлгийн эмч, ажилчид мэдээлэл хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Иргэний нийгмийн байгууллагуудаас: Өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өгнө.

11.00 цагт: ШУА-д: ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяр "ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ЦОО ШИНЭ ЭРЭЛ ХАЙГУУЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ" лекц уншина.

11.30 цагт: Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлийн төлөөллийн эрх ашгийг зөрчиж буй талаар “Сөүл” ресторан компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Монголын Хэвлэлийн хүрээлэнд: “Хамтын эрэн сурвалжлага” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно.

-Олон улсын бүжгийн өдөр тохиож байна. Энэ өдөр “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээний хаалт буюу Гала тоглолт болно. Энд олон улсын шилдэг бүжигчид оролцоно.

 

16.00 цагт: Монгол Улсын Гавьяат багш, МУБИС-ийн хүндэт доктор Ц.Түвшинтөгсийн номын нээлт болно. Утас: 9669-9031. 8669-9031.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ