"170,000 орчим хуурамч еврог улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт монгол, гадаадын 10 иргэнийг шалгаж байна"

Хуурамч еврог улсын хилээр нэвтрүүлж, иргэд, ААН-д их хэмжээний хохирол учруулах гэж байсныг илрүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-аас "Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 170,000 орчим евро буюу 600 сая орчим төгрөгийн валютыг улсын хилээр энэ оны гуравдугаар сард нэвтрүүлж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч еврог солиулж, мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулжээ. Уг хэрэгт 5-6 монгол, гадаадын гурван иргэн шалгагдаж байна.

Хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байна. 

Энэ мэтээр иргэдийг залилах, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах эрсдэлтэй байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя" гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ