CNN: Дэлхий нийт уран нугаралтаар монголыг л харах хэрэгтэй

Тал нутгийн монголчуудын төрөлх авьяас суу билгийг дэлхий нийт өдөр өдрөөр танин мэдэж байна. Саяхан болсонЛас Вегасын “Cirque Du Soleil's”–ын тайзан дээр монголынуран нугараач охид үзүүлбэр үзэгчдийг үнэхээр гайхшруулж чадсан тухай CNN нийтэлжээ.

Гоёмсог, торгон хувцастай охид тайзан дээр гарч ирэн хэдэн мянган хүний анхаарлыг нэг цэгт төвлрүүлж, гайхалтай уян налархай хөдөлгөөн хийж, үегүй мэт нугарч, ганц гар дээрээ биеээ өргөж, шүдээрээ зуун газраас хөндийрөх гээдүнэхээр нүдэндээ ч итгэмтгүй үзээлбэрүүдийг үзүүлсэн юм.

Үегүй мэт нугарах хүмүүсийг хаа нэгтээ харж байсанч өмнө нь хэзээ ч ийм дээд түвшний урлагийн зэрэгт хүргэсэн байдлаар харж байгаагүй тухайгаа үзэгчид, шүүгчид хэлж байв. Шоуны шүүгчээр ажиллаж байсан хатагтай Сэнди Крофт “Бейсболлын шилдгийг үзмээр байвал америкчуудыг хар, харин уран нугаралтыг хамраар байвал монголчуудыг харахыг зөвлөж байна. Тэдний хөдөлгөөн нэг бүрт нь утга учир шингээстэй байна” хэмээн үзүүлбэрийн дараа ярьж байсан юм.

Гэрэл цацарч, амьдрал буцалсан Лас Вегаст алс хол орших талын монголоос оролцогчид ирсэн нь сонихон байлаа. Монгол бол Ази тивд оршин эх газрын улс бөгөөд Орос, Хятад хоёр том гүрний дунд оршдог. Хэдийгээр хөгжил дэвшлийн хувьд онцгойрох улс биш боловчөөрийн гэсэнагуу түүх,онцлогтой. Тэдний урлаг соёлыг хөгжүүлэхэд тухайн үеийн ЗХУ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Одоогоос 70 жилийн өмнөөс монголын уран нугараачид ЗХУ-ын Большой театрт, Монте Карлогийн олон улсын циркийн фистивалиудад оролцож эхэлсэн. Анх циркийн тайзнаа гарч ирсэн гоолиг охидыг хараад чухам юу хийх гэж байгаагтааж ядан байсан гэдэг. Циркийн жонглёрчид байхаа хэмээн таамаглаж байхзуурт гайхалтайнугаралтуудыг хийж эхэлснээрээ дэлхий нийтийн анхааралд орж байжээ. Харин өнөөдөр уран нугаралтилүү техниктэй, мэргэжлийн, сонирхолтой үзүүлбэр болж ирэв.

Олон улсын урлаг судлаачид уран нугаралтыг дан ганц урлаг талаас нь бус спортын шинжтэй хэмээн ихэд сонирхдог. Ардын уралгийн хөдөлгөөнөөс эхлээд иогийн хүнд хүнд техник бүхий хөдөлгөөн хийдэг нь олны анхаарлын татсан нь гарцаагүй.

Монголын уран нугаралтын мастерууд циркдээ бэлтгэгдэж байгаа. Хүүхдүүдээ бүр бага байхаас нь шалгаруулж авдаг бөгөөд есөн нас хүрэхдээ тэд үндсэнбүх техникээ эзэмшсэн байдаг ажээ. Энэ бол асар хүнд хөдөлмөр бөгөөд тухайн хүнийг төгс төгөлдөр байхыг шаарддаг. Үзэгчид харахдаа зөвхөн уян налархай юм гэж хардаг ч түүнийард нөр их хөдөлмөр, хөлс хүч, хүсэл тэмүүлэлбайдаг юм.

Уран нугараач охид өдөрт гурваас таван цаг зайлшгүй бэлтгэлээ хийдэг байх ёстой. Бэлтгэлийн явцад ямар ч эрсдэлтэй таарч болдог. Хүнд хүнд гэмтлүүд авах тохиолдол ч бий. Байнгын бэлтгэл сургуулилт хийж байдаг учраас энэ спортоор хичээллэж байгаа хүн өдөр бүр иогоор хичээллэж байгаатай адилл учир удаан хөгширдөг гэнэ.

Уран нугаралт бол монголчуудаас гаралтай урлагийн үзүүлбэр, тэднийг дэлхий шагшин магтдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд уран нугаралтыг дэлхийн өөоорны охид хийдэг болсон ч гэсэн тэд хэзээ ч монголчууд шиг хийж чадахгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Учир нь энэ бүхэн монголчуудад л заяасанавъяас.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ