Гадаад дахь монгол сонгогчдын бүртгэл дуусна

Тавдугаар сарын 14-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

 

08.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ойн газраас ойжуулалт, "Тэрбум мод" хөдөлгөөний хэрэгжилт, эрчимжүүлэлтийн талаар өглөөний уулзалт зохион байгуулна. Утас: 966-60394. 9916-7223.

08.30-11.00 цагт: Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборт: Нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, газар, хэлтэс, агентлагийн төрийн албаны тусгай шалгалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: ХУД-ийн ИТХ сонгогчийн эрхийг зөрчсөн тогтоол гаргаж, төрийн эрхийг хууль бус аргаар авах гэж байгаа талаар дүүргийн АН-ын хорооноос мэдээлэл хийнэ.

15.00 цагт: “Growl of Clown” хамтлагаас “Рок хувьсгал” уриан дор Wake Up амьд хөгжмийн фестиваль зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8877-0147.

-УИХ-ын 2024 оны сонгуульд санал өгөх гадаад дахь монгол сонгогчдын бүртгэл өнөөдөр дуусна. Зургаадугаар сарын 20-23-нд санал өгнө.

-Манай улсад “Хаос-дуу авиа, медиа урлагийн олон улсын наадам” 5-р сарын 1-20-нд болж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ