"Зоос гоёл"-ын уулзвараас СУИС хүртэлх замыг хаана

Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар хийнэ.

Тодруулбал тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас  тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ