Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2024/05/21/pq56yj3a9ljghm2r/Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ.jpg)
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл даргатай Иргэдийн оролцооны нэгдсэн нам нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус нам жагсаалтаар М.Мөнхцэцэг, Б.Төрхүү, Р.Отгончимэг, Д.Наранбаатар гэсэн дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн байна. Харин намын дарга Ц.Оюунгэрэл нь УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ.
Тус тойрогт АН-аас Э.Тамир, Ч.Лодойсамбуу, Б.Ариунболд нар дэвшиж байгаа юм. Харин МАН-аас хэн хэн нэр дэвшиж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. МАН нэр дэвшигчдээ албан ёсоор олон нийтэд зарлаагүй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД