Ц.Отгондалай дэлхийн хошой аварга боллоо
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2024/05/27/cpl9o847llo5iqdk/Ц.Отгондалай дэлхийн хошой аварга боллоо.jpeg)
АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэв.
Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь Алмата-2022) алтан медалиа, мөн ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардаж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.
Энэ сарын 21-нээс зургадугаар сарын нэгэнд болж буй тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ