Улиастайн гүүрэн дээр хоёр автомашин мөргөлдөж 5 хүн гэмтсэн осол гарчээ
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2024/05/27/qlj6odqfpu8iw3mb/Улиастайн гүүрэн дээр хоёр автомашин мөргөлдөж 5 хүн гэмтсэн осол гарчээ.jpg)
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдсөн осол өнөөдөр (2024.05.27) 06:12 цагт гарчээ.
Ослын дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиж иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гаргасан.
Мөн иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ