ХЭҮК-оос Хүүхдийн баяраар хүүхдийн марафон зохион байгуулна

ХЭҮК, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ. 

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой юм байна.

Уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авна. Мөн мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авахуулж хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Марафон гүйлтийн өдрийн хөтөлбөр

10.00-10.30 цаг                     Нээлт

10.30-11.30 цаг                     Гүйлт /6-7 нас/

11.30-12.30 цаг                     Гүйлт /8-9 нас/

12.30-13.30 цаг                     Гүйлт /10-11 нас/

13.30-14.30 цаг                     Гүйлт /12-13 нас/

14.30-15.30 цаг                    Гүйлт /14-15 нас/

15.30-16.30 цаг                     Гүйлт /16-17 нас/

 16.30 цагт                             Хаалт

 

Хүүхдийн марафонд оролцохыг хүсвэл дор байршуулсан QR кодыг уншуулах эсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Баяраар битгий тэнэгт
    2024 оны 05 сарын 29 | Хариулах