Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус тасална

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай.

Маргаашаас Яармаг хэсэгт буюу Вива сити, Шинэ Яармаг хороолол болон Хан-Уул дүүргийн зарим хороодод 14 хоног халуун ус хязгаарлах аж.

Мөн өөр хэд хэдэн байршилд төлөвлөгөөт засвар 20 хоногийн хугацаанд хийх юм байна.

Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана. Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг өнгөрсөн сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлээд байгаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ