“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Архангай аймаг зохион байгуулах “ARA” фестивалийн үеэр “The Hu” хамтлаг эх орондоо бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулна. Тэгвэл Архангай аймгийн Цэцэрлэг сум дахь “АRA” цэнгэлдэх хүрээлэн болох уг тоглолтын тасалбар худалдаанд гарлаа.

Долоодугаар сарын 20-нд болох тоглолтын тасалбарын үнэ 95 мянган төгрөг байна.

ARA фестиваль нь Хангайн бүс рүү аялагч, жуулчдын урсгалыг бий болгож Монголын нүүдлийн өв соёлыг таниулан сурталчлах, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, уламжлалаа хайрлан хүндэтгэх сэдлийг төрүүлэх, дэлгэрүүлэх, мөн олон улсын жуулчдад жил бүр үзүүлэх аялал жуулчлалын Хангайн бүсийн бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ