Орлого, зарлагаа буруу мэдээлбэл шийтгэнэ

Орлого, зарлагын тухай мэдүүлгээ буруу гаргасан Оросын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд шийтгүүлнэ. “Тэд хуульд заасан шийтгэл хүлээнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгджээ. Кремлийн зарим ажилтны мэдүүлэгт буруу мэдээлэл байгаа нь шалгалтаар илэрснийг тэр нотолсон байна.

2013 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчид тухайлбал, гэргий, хүүхдийнхээ орлого, зарлагын тухай тайлагнаж байгаа юм. Хэрвээ гэрээ хэлцлийн үнэ өртөг ийм хэлцэл хийхээс өмнөх сүүлчийн гурван жилийннийт орлогоос давсан бол газар, үл хөдлөх хөрөнгийн бусад объект, тээврийн хэрэгсэл, үнэт цаас, хувьцаа авсан тухай хэлцэл бүрийн тухай мэдээг шалгаж байгаа ажээ. Гэрээ хэлцэл байгуулсанхөрөнгийн эх сурвалжийг мэдүүлэгт бас заавал мэдүүлэх үүрэгтэй юм.

Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын тэргүүнтөрийн ямар ч албан хаагчийн мэдүүлгийг шалгахыг шаардаж болно гэж дөрөвдүгээр сарын эхээр хэлсэн юм. Тэднийг гадаадын банкинд данстай байхыгхориглосон хориг наймдугаар сарын 19-нөөс хүчин төгөлдөр болжээ.

Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй бол итгэл алдсантай холбогдуулан ажлаас халах хүртэл захиргааны арга хэмжээ авахаар заасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ